Францын Арева компани Монгол дахь авлигын хэргээр 4.8 сая еврогийн торгууль төлөхөөр болжээ

Energynews/Le 10 December 2024: Францын Арева компани 2013-2017 оны хооронд Монгол дахь уул уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан Монголын төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн хэргүүдэд хуулийн хариуцлага хүлээн шийтгүүлэхээс зайлсхийж хэргүүдийг хэрэгсэхгүй болгохын тулд 4.8 сая еврогийн торгууль төлөхөөр албан ёсоор тохиролцож Парисын шүүхээр баталгаажуулсан байна. Мөрдөн байцаалтын явцад Eurotradia International зуучлагч компаниар дамжуулан хийсэн 1.275 сая еврогийн төлбөр нь ашиглалтын лицензийг баталгаажуулах хэлэлцээрийн хүрээнд эдгээр хөрөнгийг монгол бизнесмэн рүү шилжсэнийг, хөрөнгийн тодорхой хэсгийг хэлэлцээрт оролцсон Монголын өндөр албан тушаалтантай холбоотой үл хөдлөх хөрөнгийн төслийг санхүүжүүлэхэд зарцуулсаныг, бас өөр нэг албан тушаалтан 251,600 ам.доллар авсан болохыг илрүүлсэн ажээ. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс болон Eurotradia-гийн тухай ирэх долоо хоногт тусад нь мэдээлэх юм байна. Энэ мэдээг бүхэлд нь доорхи холбоосоор орж үзэж болно.

https://energynews.pro/en/areva-agrees-to-a-e4-8-million-fine-for-corruption-in-mongolia/

Comments

Popular posts from this blog

Төв Азийн Тажикстан, Киргизстан, Узбекистан, Казахстан улсууд болон Монгол улсад явагдсан уран олборлолтын түүхэн үйл ажиллагаанаас өвлөгдөн үлдсэн байгаль орчны зарим асуудлууд

Цөмийн эрчим хүчний үйлдвэр ба Монголчууд бидний үзэл баримтлал

“Цөмийн энергийн болон цөмийн технологийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээ ба практикийн бага хурал ("Modern problems of nuclear energy and nuclear technologies" the International Scientific and Practical Conference)