Posts

Showing posts from March, 2025

Цөмийн эрчим хүчний үйлдвэр ба Монголчууд бидний үзэл баримтлал

Image
Олон Улсын Атомын Энергийн Агентлагm Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч (Инспектор)-аар 30 жил ажиллаад чөлөөндөө гарсан, Физик-Математикийн ухааны доктор (PhD), Балчин овогтой Чимэдбазарын Жаргал Цөмийн эрчим хүчний үйлдвэр (Атомын цахилгаан станц) Монгол улсад барьж байгуулах эсэх асуудалд хандах өөрийнхөө үзэл баримтлалыг гагцхүү үнэн зөв үндсэн мэдээлэлд үндэслэн үндэснийхээ язгуур эрх ашигт нийцүүлэн иргэн бүр, бүх нийтээрээ хэрхэн яаж тодорхойлох вэ гэдэг асуудалд тус дэм болох үүднээс энэхүү нийтлэлийг бичиж байна. Тодорхой нэг чиглэлийн ямар нэгэн мэдээлэл болон үндсэн ойлголтуудыг хэрэглэж эхлэхдээ тэдгээр нь “шинжлэх ухааны албан ёсны байр суурь”, “шинжлэх ухаанаар хараахан гүйцэт нотлогдоогүй, судалгаа шинжилгээ явагдаж дуусаагүй төлөв байдал”, “шинжлэх ухааны хувьд бүрхэг төлөв байдал”, “шинжлэх ухаанч бус байр суурь”- иудын чухам аль ангилалд харьяалагдаж байгааг нь маш тодорхой зааглан хязгаарлаж тогтоох ба аливаа асуудлыг шүүн хэлэлцэх ц...