Posts

Showing posts from April, 2024

"Мөхлийн цаг" 2024 (Doomsday Clock, 2024)

Альберт Эйнштейн, Ж.Роберт Оппенхаймер нар болон Манхэттэний төслөөр анхны атомын зэвсгийг бүтээхэд тусалсан Чикагогийн их сургуулийн эрдэмтэд хамтран 1945 онд анх үндэслэсэн “Атомч Эрдэмтэдийн Мэдээллийн Эмхэтгэл” байгууллага нь хоёр жилийн дараа “Дэлхийн Сөнөлт” бодитоор хэрэгжиж болох “Шөнө Дунд” хэмээх хийсвэр төсөөлөлийг ашиглан дэлхийг сөнөөх цөмийн дэлбэрэлт болтол “тэг хүртэл тоолох” “Мөхлийн өдрийн цаг" хэмээх загварыг хүн төрөлхтөн ба дэлхий нийт сөнөж магадгүй аюул заналыг сануулан илэрхийлэх зорилгоор бүтээжээ. Тус байгууллагын Шинжлэх ухаан, аюулгүй байдлын зөвлөлөөс Нобелийн есөн шагналтнуудыг багтаасан ивээн тэтгэгчдийн зөвлөлтэйгээ зөвшилдсөний үндсэн дээр "Мөхлийн цаг"-ын заалтыг жил бүр шинэчлэн тогтоодог. "Мөхлийн цаг" нь хүний гараар бүтээгдсэн технологиос үүдэлтэйгээр дэлхий сүйрэлд өртөхөд хир ойрхон байгааг ойлгомжтойгоор харуулах дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн чухал үзүүлэлт болсон юм. “Дэлхийн Сөнөлт”-ийн “Шөнө Дунд” хүртэл 1991...