Posts

Showing posts from March, 2022

Цөмийн эрчим хүч, цөмийн техник технологийн Монголд тулгамдсан зарим асуудлууд ба Монгол улсын үндэсний эрх ашиг

Олон Улсын Атомын Энергийн Агентлагm Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч (Инспектор)-аар 30 жил ажилласан, Физик-Математикийн ухааны доктор (PhD), сул цалинт Балчин овогтой Чимэдбазарын Жаргал Цөмийн шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн түүхэн явц хүн төрөлхтний   эрхлэн явуулдаг ажил төрлийн маш олон салбарт   шууд нэвтрэн ашиг тусаа өгөх хэмжээний цөмийн дэвшилтэт техник технологи олноор нь бүтээсэн юм. Эдгээрийн нэг нь болох Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл бол шинжлэх ухаан, техник технологийн гайхамшигт ололт амжилт, өгөөж билээ.   Өнөөдөр дэлхий бүх улс гүрнүүдийн түүхэн төлөв байдлыг, нэгдүгээрт, Цөмийн эрчим хүчний үйлдвэр (станц) өргөн хэрэглэдэг ба цаашдаа ч цөмийн эрчим хүчний хэрэглээний ганц хоёр зуухан жилээр   багцаалах насны хязгаар   эцэслэх хүртэл буцалтгүй хөгжүүлэн хэрэглэх улсууд, хоёрдугаарт, Цөмийн эрчим хүчний үйлдвэр шинээр барьж байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байгаа Цөмийн эрчим хүчний үйлдв...

Цөмийн эрчим хүч ба монголчууд бид

Image
NEWS.MN ЭДИЙН ЗАСАГ МЭДЭЭ 2018-12-25 Орчин үеийн монголчууд бид,  нийгмийн ухамсарт идэвхтэй амьдралаар амьдрагч соёл иргэншилт иргэнийхээ хувьд  ажил мэргэжил, боловсрол мэдлэгийн төвшнөөсөө үл хамааран цөмийн эрчим хүчний тухай тодорхой хэмжээний нийтлэг үндсэн зөв ойлголттой байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Цөмийн эрчим хүчний талаар олон нийт мэдэж байвал зохих чухал асуудлуудын тухай хүрэлцэхүйц хэмжээний үндсэн ойлголттой  байхын тулд энэ салбарт заавал мэргэшсэн байх шаардлагагүй. Үүний тулд цөмийн  эрчим хүчний тухай эерэг болон сөрөг мэдээллийн хязгааргүй шахам далай дотор төөрөлдөхгүй байж эмх цэгц төгс, хөдөлшгүй үндсэн ойлголтуудыг нь хялбаршуулан мэдэж эзэмшиж авахад л хүрэлцээтэй. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ: Цөмийн эрчим хүч бол шинжлэх ухаан, техник технологийн гайхамшигт ололт амжилт, бүтээл мөн. Хүн төрөлхтөн цөмийн эрчим хүч хэрэглэхгүйгээр алгасан өнгөрөх түүхэн замнал сонголт тавилан байхгүй нь нэгэнт тогтоогдсон. Гэхдээ энэ нь бүх улс гүрнүүд цөмийн эр...

Орчин үед ажил хэрэг эрхлэхүй

2015.05.01  53814      6 Балчин овогтой Чимэдбазарын Жаргал: Олон Улсын Атомын Энергийн Агентлагт (ОУАЭА) НҮБ-ын Цөмийн Зэвсэгийн Inspector (Байцаагч)-аар 25 дахи жилдээ ажиллаж байгаа. ОУАЭА-д ажилласан анхдагч Монгол улсын иргэн. Физик-Математикийн ухааны доктор. Балчин  овогтой  Чимэдбазарын Жаргал:   Олон Улсын Атомын Энергийн Агентлагт (ОУАЭА) НҮБ-ын Цөмийн Зэвсэгийн Inspector (Байцаагч)-аар 25 дахи жилдээ ажиллаж байгаа. ОУАЭА-д ажилласан анхдагч Монгол улсын иргэн. Физик-Математикийн ухааны доктор. 2005 онд ОУАЭА-ын хамт олон ба Ерөнхий захирал нь Нобелын энх тайвны шагналаар тус тусдаа шагнуулахад, энэ шагналын тодорхойлолтонд томъолсон үйл хэрэгт, 15 жилийн хөдөлмөрөөрөө бодитой хувь нэмэр оруулсан шагнал хүртэгсэдийн нэг. ОУАЭА-ын 2006 ба 2010  онуудын хөдөлмөрийн тэргүүн байрны ганцаарчилсан шагналт.  Цөмийн инжинерчлэл, цөмийн түлшний хэрэглээ болон цөмийн зэвсэг үл дэлгэүүлэх хяналтын салбарт орчин үеийн дэвшилтэт ...

Доктор Ч.Жаргал: “Голио азаа үзэх гэж тэргэн доогуур оров” гээч болсон юм биш биз? Үгүй л байгаасай...

Чимэдбазарын Жаргал бол Олон Улсын Атомын Энергийн агентлагт цөмийн зэвсгийн байцаагчаар 25 жил ажиллаж байгаа монгол хүн. Тэрээр ОУАЭА-д ажилласан Монгол улсын анхдагч иргэн, физик-математикийн ухааны доктор. 2005 онд ОУАЭА-ын хамт олон ба Ерөнхий захирал нь Нобелын энх тайвны шагналаар тус тусдаа шагнуулахад, энэ шагналын тодорхойлолтод томъолсон үйл хэрэгт, 15 жилийн хөдөлмөрөөрөө бодитой хувь нэмэр оруулсныхаа төлөө шагнал хүртэгсдийн нэг юм. Өргөн мэдлэг, арвин туршлагатай Ч.Жаргалтай өнгөрүүлсэн намтар, өнөөдрийн ажлаас нь илүү өөр "том" сэдвээр ярилцлаа. Бидний ярианы сэдэв олны анхаарлын төвд байгаа чухал 100 сэдвийн ард байгаа амин чухал нэг л хүчин зүйлийг хөндсөн юм. Энэ бол... -Монгол бол хөгжиж буй орон гэсэн ангилалд багтдаг улс. Хөгжиж байгаа орнуудын шийдвэр гаргагчид өмнөө тулгарсан зорилтыг шийдвэрлэх талаар амжилттай бодлого хэрэгжүүлдэг нь ч бий, бас үгүй нь ч бий. Одоо бид уул уурхайтай холбоотой шийдвэр гаргаж чадахгүй, бас л том сорилтын өмнө гацан зогс...