Posts

Showing posts from December, 2024

Францын шүүхийн шийдвэрийн бүрэн эх хувилбар (2024-12-02)

Image
Парисын давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 сарын 2 ны өдрийн шийдвэрийн бүрэн эх хувилбартай   Францын Хууль Зүйн Яамны албан ёсны цахим хуудасанд доорхи холбоосоор нэвтэрэн орж танилцаж болно. Энэ шийдвэр нь нийт 63 зүйл ангитай үүнээс 11 зүйл анги нь (28 - 36) Монголын албан тушаалтануудад өгсөн авилгалын талаархи тодорхой мэдээлэл агуулж байгааг үзэж болно. https://www.justice.gouv.fr/sites/default/files/2024-12/CJIP_AREVA_%20ORANO_20241202.pdf

Францын Арева компани Монгол дахь авлигын хэргээр 4.8 сая еврогийн торгууль төлөхөөр болжээ

Energynews/Le 10 December 2024: Францын Арева компани 2013-2017 оны хооронд Монгол дахь уул уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан Монголын төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн хэргүүдэд хуулийн хариуцлага хүлээн шийтгүүлэхээс зайлсхийж хэргүүдийг хэрэгсэхгүй болгохын тулд 4.8 сая еврогийн торгууль төлөхөөр албан ёсоор тохиролцож Парисын шүүхээр баталгаажуулсан байна. Мөрдөн байцаалтын явцад Eurotradia International зуучлагч компаниар дамжуулан хийсэн 1.275 сая еврогийн төлбөр нь ашиглалтын лицензийг баталгаажуулах хэлэлцээрийн хүрээнд эдгээр хөрөнгийг монгол бизнесмэн рүү шилжсэнийг, хөрөнгийн тодорхой хэсгийг хэлэлцээрт оролцсон Монголын өндөр албан тушаалтантай холбоотой үл хөдлөх хөрөнгийн төслийг санхүүжүүлэхэд зарцуулсаныг, бас өөр нэг албан тушаалтан 251,600 ам.доллар авсан болохыг илрүүлсэн ажээ. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс болон Eurotradia-гийн тухай ирэх долоо хоногт тусад нь мэдээлэх юм байна. Энэ мэдээг бүхэлд нь доорхи холбоосоор орж үзэж болно. https://energynews.pro...