Тактикийн цөмийн зэвсгийн тухайд
Олон Улсын Атомын Энергийн Агентлагm Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч (Инспектор)-аар 30 жил ажиллаад чөлөөндөө гарсан, Физик-Математикийн ухааны доктор (PhD), Балчин овогтой Чимэдбазарын Жаргал Сүүлийн үед олон улсын улс төр, цэрэг дайн ба батлан хамгаалах үзэл баримтлалын байдалд хийсэн дүн шинжилгээний талаар дэлхийн олон нийтэд тархаж байгаа мэдээллүүд тактикийн цөмийн зэвсэг буюу богино зайны стратегийн бус цөмийн зэвсэг хэрэглэх боломжийн тухай янз бүрийн мэдээ агуулах болжээ. Бид энэ талаар өөдрөг бөгөөд зөв ойлголт бүрдүүлж явах ёстой. Т үрүүчийн бичсэн “Цөмийн дайны аюул заналхийлэл, Америкийн Нэгдсэн Улс ба Оросын Холбооны Улсын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал” ( https://sonin.mn/newsDetail/2945 ) нийтлэлийнхээ үргэлжлэл болгож тактикийн цөмийн зэвсгийн талаар маш энгийн ба товч ерөнхий байдлаар танилцуулъя. 1. Ойлголт ба ангилал. АНУ-ын Батлан Хамгаалах Яамнаас 2016 онд хэвлэн гаргасан “Цөмийн асуудлын гарын авлага”-т “Стратегийн бус тактики...