Төв Азийн Тажикстан, Киргизстан, Узбекистан, Казахстан улсууд болон Монгол улсад явагдсан уран олборлолтын түүхэн үйл ажиллагаанаас өвлөгдөн үлдсэн байгаль орчны зарим асуудлууд
Олон Улсын Атомын Энергийн Агентлагт Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч (Инспектор)-аар 30 жил ажиллаад чөлөөндөө гарсан, Физик-Математикийн ухааны доктор (PhD), Балчин овогтой Чимэдбазарын Жаргал Төв Азийн Тажикстан, Киргизстан, Узбекистан, Казахстан улсуудад өнгөрсөн зууны 1942-1996 оны үед явагдаж өнгөрсөн ураны хүдэр олборлолтын үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчинд сөрөг нөлөөтэй нийтдээ 1 тэрбум тонн орчим хэмжээний цацраг идэвхт хаягдал үлдэж хоцорсон гэж үздэг ба Монгол улсын хувьд бол 1988-1997 онуудад Дорнодын Мардай гэдэг нэрээр олон нийтэд танил болсон нэршсэн уурхайд явагдсан ураны хүдэр олборлолтын үйл ажиллагаанаас мөн тодорхой хэмжээний цацраг идэвхт хүдэр ба хаягдал үлдэж хоцорсон байдаг. Энэхүү нийтлэлээр ураны эдгээр хаягдалын өнөөгийн төлөв байдал болон цацрагийн сөрөг нөлөөлөлийг нь багасган байгаль орчин нөхөн сэргээж сайжруулах зайлшгүй бөгөөд гарцаагүй мэргэжлийн шаардлагын дагуу явуулсан, явуулж байгаа ба явуулах шаардлаг...
Comments
Post a Comment