Posts

Showing posts from May, 2023

Цөмийн эрчим хүчний үйлдвэр Монголд барьж байгуулах тухай С. Энхбатын өгсөн ярилцлагуудад бичсэн өөрийнхөө комментыг та бүхэнд доор танилцуулж байна

  Дэлхий дахин 60-70 жилийн турш Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн мэрэгжлийн салбарт хуримлуулсан туршлага дээр үндэслэн Цөмийн эрчим хүчний үйлдвэр анх удаа барьж байгуулахаар сонирхож байгаа улсууд “үндэсний эрх ашиг”-ийнхаа үүднээс энэ үйл хэрэгт яаж оролцох ёстойг Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) - аас тусгайлан зориулж боловсруулан зааварчлан гаргасан зөвлөмж “замын зураглал”-тай танилцаж мэдээгүй нь энэ ярилцагуудаас илэрхий харагдаж байна. Энэ баримт бичгийн дагуу бол үндэсний дэд бүтэцийн шаардагдах тодорхой 19 чиглэл тус бүрийг 3 эрхэмлэх хүчин зүйлс тус бүрээр нь 3 үе шаттайгаар Монголын харгалзах салбар салбарын шилдэг мэрэгжилтнүүд нийлэн судлаж мэрэгжлийн дүгнэлт юуны өмнө гаргаж өгөх зарчимтай. Түүнээс бус Цөмийн эрчим хүчний үйлдвэр барих хэрэгтэй/хэрэггүй гэж үндэслэлгүйгээр урьдичилан хэлж ярьж, бурж, сурталчилж захиргааны буюу улс төрийн шийд шууд гаргадаг үе (Цөмийн эрчим хүчний эхэн ба дунд үе) аль хэдийнээ улиран өнгөрсөн. Зүйрлэн хэлэхэд, Монголд Цөми...