Төв Азийн Тажикстан, Киргизстан, Узбекистан, Казахстан улсууд болон Монгол улсад явагдсан уран олборлолтын түүхэн үйл ажиллагаанаас өвлөгдөн үлдсэн байгаль орчны зарим асуудлууд
Олон Улсын Атомын Энергийн Агентлагт Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч (Инспектор)-аар 30 жил ажиллаад чөлөөндөө гарсан, Физик-Математикийн ухааны доктор (PhD), Балчин овогтой Чимэдбазарын Жаргал Төв Азийн Тажикстан, Киргизстан, Узбекистан, Казахстан улсуудад өнгөрсөн зууны 1942-1996 оны үед явагдаж өнгөрсөн ураны хүдэр олборлолтын үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчинд сөрөг нөлөөтэй нийтдээ 1 тэрбум тонн орчим хэмжээний цацраг идэвхт хаягдал үлдэж хоцорсон гэж үздэг ба Монгол улсын хувьд бол 1988-1997 онуудад Дорнодын Мардай гэдэг нэрээр олон нийтэд танил болсон нэршсэн уурхайд явагдсан ураны хүдэр олборлолтын үйл ажиллагаанаас мөн тодорхой хэмжээний цацраг идэвхт хүдэр ба хаягдал үлдэж хоцорсон байдаг. Энэхүү нийтлэлээр ураны эдгээр хаягдалын өнөөгийн төлөв байдал болон цацрагийн сөрөг нөлөөлөлийг нь багасган байгаль орчин нөхөн сэргээж сайжруулах зайлшгүй бөгөөд гарцаагүй мэргэжлийн шаардлагын дагуу явуулсан, явуулж байгаа ба явуулах шаардлаг...
.jpg)
Сонгууль явуулах батлагдсан дүрэм журамыг хэрэгжүүлэх явцад алдаа мадаг гарч сонгогчийн эрх зөрчигдөх явдал хаа сайгүй цөөнгүй тохиолддог л үзэгдэл, харин сонгогчийн эрхийг зөрчсөн дүрэм журамыг эхнээсээ батлаж албан ёсоор хэрэгжүүлнэ гэдэг бол байж болшгүй үзэгдэл...
ReplyDelete1) 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн сонгуулийн хуулиар нэмсэн 66(1).6. дүгээр зүйлд: “Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн энэ хуулийн 59.4.2-т заасан хэсэгт саналаа өгнө” гэж заажээ...(хуулийн 4.3.2-т заасан нам, эвсэлд санал өгөх). 2) 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн сонгуулийн хуулийн нэмэлтээр энэ хуулийн 59.4.1 -т заасан заалт гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдэд хамаарахгүй болсон байна...(4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшигчид санал өгөх). Өөрөөр хэлбэл, гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд Улсын Их Хурлын 78 гишүүнийг сонгох эрхгүй болж, зөвхөн жагсаалтын 48 гишүүдийг тодорхойлох явдалд санал өгөх эрхтэй үлджээ.
ReplyDelete