Цөмийн эрчим хүчний үйлдвэр Монголд барьж байгуулах тухай С. Энхбатын өгсөн ярилцлагуудад бичсэн өөрийнхөө комментыг та бүхэнд доор танилцуулж байна

 

Дэлхий дахин 60-70 жилийн турш Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн мэрэгжлийн салбарт хуримлуулсан туршлага дээр үндэслэн Цөмийн эрчим хүчний үйлдвэр анх удаа барьж байгуулахаар сонирхож байгаа улсууд “үндэсний эрх ашиг”-ийнхаа үүднээс энэ үйл хэрэгт яаж оролцох ёстойг Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) - аас тусгайлан зориулж боловсруулан зааварчлан гаргасан зөвлөмж “замын зураглал”-тай танилцаж мэдээгүй нь энэ ярилцагуудаас илэрхий харагдаж байна. Энэ баримт бичгийн дагуу бол үндэсний дэд бүтэцийн шаардагдах тодорхой 19 чиглэл тус бүрийг 3 эрхэмлэх хүчин зүйлс тус бүрээр нь 3 үе шаттайгаар Монголын харгалзах салбар салбарын шилдэг мэрэгжилтнүүд нийлэн судлаж мэрэгжлийн дүгнэлт юуны өмнө гаргаж өгөх зарчимтай. Түүнээс бус Цөмийн эрчим хүчний үйлдвэр барих хэрэгтэй/хэрэггүй гэж үндэслэлгүйгээр урьдичилан хэлж ярьж, бурж, сурталчилж захиргааны буюу улс төрийн шийд шууд гаргадаг үе (Цөмийн эрчим хүчний эхэн ба дунд үе) аль хэдийнээ улиран өнгөрсөн. Зүйрлэн хэлэхэд, Монголд Цөмийн эрчим хүчний үйлдвэр барих хэрэгтэй гээд одоо шууд сурталдаад байгаа хүмүүс бол энэ чухал “тоо бодлого”-ыг эхний өгөгдөлүүдээс нь эхлэн бодож хэрэгтэй/хэрэггүй хэмээх “хариу”-г гаргахын оронд бүр манай үндэсний эрх ашигт нийцэх эсэх нь тодорхой бус харь орны бэлэн “хариу”-наас нь эхлэж урвуу тохируулгын дараалалаар тоогоо бодох гэж оролдож байгаатай нэн адил гэж үзэхээр үйлдэл хийж байна. 

Монголын харгалзах салбар салбарын шилдэг мэрэгжилтнүүд нийлэн цаашдаа судлаж дуусган гаргах мэрэгжлийн албан ёсны дүгнэлтэнд, ямар дүгнэлт гарах эсэхээс нь үл хамааран, хүнтэтгэлтэйгээр хандаж нийтэд сурталчлан харгалзах эцсийн шийдвэрээ гаргах л зам бий. Олон нийтдээ мэрэгжлийн баталгаатай, дэвшилтэт, орчин үеийн мэдээлэл хүргэхийг чухалчилцгаая!

https://www.facebook.com/newspress.mn/posts/pfbid0gmTVBEQEKPBWf17SXo9CfyYymHNncZB3KL26j1YMc5DdQAmsyXCdeWv8m28sbSaNl?comment_id=979224323115267

https://www.facebook.com/newspress.mn/posts/pfbid0Z3itUHr6LbZWB3wyb4qzu8nMTr97ErV8xrYazopuUVrgCNd7jYH4prxLBsaz6Ydl?comment_id=120596781039782

https://www.facebook.com/newspress.mn/posts/pfbid02haJmVieHKKsuNBmxVSEbCoqKfY86HEyKVniDzpz7TbUJjDUbu6nM2tuSHaTHNHdVl?comment_id=3222752931349072 

Comments

Popular posts from this blog

Төв Азийн Тажикстан, Киргизстан, Узбекистан, Казахстан улсууд болон Монгол улсад явагдсан уран олборлолтын түүхэн үйл ажиллагаанаас өвлөгдөн үлдсэн байгаль орчны зарим асуудлууд

Цөмийн эрчим хүчний үйлдвэр ба Монголчууд бидний үзэл баримтлал

“Цөмийн энергийн болон цөмийн технологийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээ ба практикийн бага хурал ("Modern problems of nuclear energy and nuclear technologies" the International Scientific and Practical Conference)