Нүүрс хүчлийн хийн дэлхийн нийт ялгаруулалт улс улсаар...


Тайлбар: 2017 ба 2021 оны байдлаар (одоогоор ч онцын өөрчлөлт ороогүй) нүүрс хүчлийн хийн дэлхийн нийт ялгаруулалт улс улсаар нь авч үзэхэд ямар байгааг доорхи зураг нэгтгэн харуулж байна. Зөвхөн Хятад, АНУ, Энэтхэг, Орос улсууд нийлээд уур амьсгалд одоогийн байдлаар ч нөлөө үзүүлэхүйц дэлхийн нийт ялгаруулалтын дийлэнхи хэсэгийг 50%-52%, Хятад дангаараа 27.2 %-30.9% цацан гаргаж байна, ийм ч учраас нүүрс хүчлийн хий ялгаруулалтаа багасгах нь эдгээр улсуудын дэлхий дахины өмнө гарцаагүй хүлээх ёстой нэн тэргүүний үүрэг хариуцлага юм (Тийм ч учраас эдгээр улсууд дотооддоо Цөмийн эрчим хүчний үйлдвэр цаашид хөгжүүлэх нь энэ асуудлыг шийдэх арга замуудын нэг гэж үзэхээс өөр гарцгүй болсон, бусад хөгжингүй зарим улсууд ч гэсэн энэ шийдэлд нэгдэж байгаа). Бусад улс гүрэнүүд нүүрс хүчлийн хий ялгаруулалтын хэмжээнээсээ хамааран цаашид энэ үйл хэрэгт яаж бодит хувь нэмэрээ оруулах вэ гэдэг өөрийн онцлог төлөвлөгөөгөө боловсруулж байгаа (Дээрхи зорилгоор Цөмийн эрчим хүчний үйлдвэр цаашид заавал хөгжүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байгаа олон улсууд байгаа...). Эдгээр тэргүүлэгч 15 улсуудтай (75% орчмыг ялгаруулагч) яг адилхан хэмжээний хариуцлага "Хар хүний өмнөөс Шар хүн..." гэгчээр бусад улсууд үүрээд байх ёсгүй, ялгаа ялгавар, хэм хэмжээний зарчим үйлчлэх ёстой. Жич: Нүүрс хүчлийн хийн нийт ялгаруулалтын үзүүлэлт бол нэг хүнд ноогдох ялгаруулалтын үзүүлэлтээс илүү чухал утга ач холбогдолтой, дэлхийн уур амьсгалд үзүүлэх нөлөө талаас нь авч үзэхэд...

https://www.visualcapitalist.com/all-the-worlds-carbon-emissions-in-one-chart/


https://www.visualcapitalist.com/carbon-emissions-by-country-2022/

Comments

Popular posts from this blog

Төв Азийн Тажикстан, Киргизстан, Узбекистан, Казахстан улсууд болон Монгол улсад явагдсан уран олборлолтын түүхэн үйл ажиллагаанаас өвлөгдөн үлдсэн байгаль орчны зарим асуудлууд

Цөмийн эрчим хүчний үйлдвэр ба Монголчууд бидний үзэл баримтлал

“Цөмийн энергийн болон цөмийн технологийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээ ба практикийн бага хурал ("Modern problems of nuclear energy and nuclear technologies" the International Scientific and Practical Conference)